“Coca-Cola”-д донтсон эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Coca-Cola”-д донтсон эмэгтэй нас баржээ

Шинэ Зеландын 30 настай Наташа Харрис гэдэг эмэгтэй алкоголгүй, хийжүүлсэн Coca-Cola ундааг хэт их хэрэглэж байсны улмаас нас барсан гэж эмч үзэж байгаа тухай Sky News мэдээлжээ.

Найман хүүхдээ өнчин үлдээсэн Харрис зүрхний дутагдлаар 2010 онд нас барсан байв. Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн задлан шинжилгээний дүнгээр тэр эмэгтэйн үхэлд  хийжүүлсэн ундааны хэтрүүлсэн хэрэглээний улмаас  хоол тэжээлийн дутагдалд оруулсан гипокалиемиэр өвчилсөн байж магадгүй гэнэ. Үүний хажуугаар тэр эмэгтэйн бие организмд хэтэрхий өндөр төвшний кофеин байсан аж.

Нас барсан эмэгтэйн хамаатан садны яриагаар Харрис өдөртөө 10 орчим литр Coca-Cola уудаг байжээ. “Өглөө сэрэнгүүтээ орныхоо дэргэд тавьсан Coca-Cola ууна,  орой унтахдаа хүртэл Coca-Cola уудаг. Түүнд энэ ундааны хамаарал гарч ирсэн байв. Ямар нэгэн шалтгаанаар ундаа уугаагүй бол гар нь чичрээд эхэлдэг байсан” гэж Харрисийн нөхөр өгүүлж байна. Тэр яг хар тамхичид шиг Сосо-Сола-д донтсон байжээ.

Ундааны хамаарал нь тэр эмэгтэйн хамаатан садны сэтгэлийг зовоож байсан гэнэ. “Тэр нь зөвхөн хийжүүлсэн ундаа байсан юм чинь бид ийм болно гэж огт санаанд буухгүй байлаа. Ундааны шошго дээр эрүүл мэндэд хортой гэсэн сануулга байдаггүй шүү дээ” гэж Харрисийн хадам ээж ярьж байна.

Coca-Cola Co.компанийн төлөөлөгчид Харрисийн үхэлд тэдний бүтээгдэхүүн нөлөөлсөн гэдгийг үгүйсгэж байна. Задлангийн эмч нарын мэдээлэлд кофеин ямар бүтээгдэхүүнээс үүдэлтэйг заагаагүй. Тэжээлийн хомсдолтой хоолны дэглэм ба хэтэрхий их хэмжээгээр ямар ч шингэн хэрэглэх нь ийм эмгэнэлд хүргэнэ хэмээн компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж