“Лондон-2012”-ын сэргээшийн төв ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын сэргээшийн төв ашиглалтад орлоо

Олимпийн наадмын хамгийн чухал байгууламжуудын нэгт зүй ёсоор тооцогддог “Лондон-2012” олимпийн сэргээшийн лаборатори өчигдрөөс ашиглалтад оржээ. Энэхүү сэргээшийн шинжилгээний төв нь олимпийн наадмын хамгийн нүсэр ажилчдын багтай хэсгүүдийн нэг болж байна. Тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг Их Британийн хамгийн нэр хүндтэй Лондонгийн их сургууль хариуцах бөгөөд олимпийн наадмын үеэр энд 1000 гаруй мэргэжлийн ажилтан тасралтгүй ажиллах гэнэ. Эдгээр ажилчдын 150 нь сэргээшийн чиглэлээр мэргэшсэн, тусгай ажилтнууд байх бөгөөд тэднийг Лондонгийн их сургуулийн проффессор Дэвид Кован давуу эрх мэдэлтэйгээр ганцаараа удирдэх гэнэ. Энэ шинжилгээний төвийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон бөгөөд тодорхой журмын дагуу тамирчдыг маш түргэн хугацаанд сорил, шинжилгээнд хамруулах боломжтой гэнэ. Олимпийн наадмын туршид тус төв долоо хоногийн турш 24 цагаар ажиллах хуваарьтай байгаа юм. Лондонгийн паралимпийн үеэр ч гэсэн ажиллах энэ төв олимп, паралимпийн үеэр нийт 6250 тамирчнаас шинжилгээ авах юм. Шинжилгээний төвийн байгууламж асар өргөн талбайтайг зохион байгуулагчид онцолж байна. Энэ нь ойролцоогоор долоон теннисний талбайтай тэнцэх хэмжээний байгууламж бөгөөд Английн Эссекс мужийн Харлоу хотноо байрлаж байгаа юм.       
 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж