Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд 11.30 цагаас улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох ёслолын ажиллагааг зохион байгуулах ажээ. Ёслолын үеэр Төрийн албан хаагчийн тангараг өргөх үйл ажиллагаа болох бөгөөд МХЕГ-ын дарга Р.Содхүү нээн үг хэлэх аж. Мөн тус ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд оролцох юм байна.
Д.Жаргал