
Ахлах сургуульд байхаасаа л экстрим спортоор тууштай хичээллэж эхэлсэн Поттер өдгөө 40 настай бөгөөд ууланд авиралт, шүхэр зэрэг хэд хэдэн спортоор зэрэг хичээллэдэг аж. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Юта мужийн Арчесийн үндэсний цэцэрлэгт мөн иймэрхүү үзүүлбэрийг олонд сонирхуулж байсан юм. Харамсалтай нь, орон нутгийн захиргаанаас түүнийг амь насанд хэтэрхий эрсдэлтэй үйлдэл гаргасан хэмээн буруутгаж, Арчесийн цэцэрлэгт нэвтрэх эрхийг нь хасч байжээ.
Score Studio