УИХ-ын
гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Онцгой байдлын сайд асан
С.Отгонбаярыг өөрийн зөвлөхөөр авчээ. Тэрбээр Ардчилсан намын анхны
гишүүдийн нэг бөгөөд түүний ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг
нь үнэлж, МоАХ-ны ерөнхийлөгч Б.Билэгт 1998 онд С.Отгонбаярыг "Эрх
чөлөөний одон"-гоор шагнаж байв. Хожим 2004-2008 оны “Эх орон-Ардчилал”
эвслээс УИХ-д сонгогдож, Онцгой байдлын сайдын албыг хашиж явсан тэрбээр
оны өмнөхөн уугуул Ардчилсан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн юм.
Ардчиллын түүхийг бичсэн сүүлийн 20 жилийн турш УИХ-ын бүх сонгуульд
оролцож, Налайхчуудын хувьд “нэрийн хуудас” болсон улстөрч, Монголын топ
менежерүүдийн нэг байсан “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярыг Ардчилсан
намын дарга зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь удахгүй болох УИХ-ын
сонгуулийн бас нэг бэлтгэл ажил бололтой.

Б.ГАЛ