Ferrari загварын хурдны галт тэрэг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ferrari загварын хурдны галт тэрэг бүтээжээ

Итали анх удаа өөрсдийн гэсэн хурдны галт тэрэг бүтээв. Алдарт “Ferrari”-г эзэмшдэг толгой компани болох NTV-гийн бүтээсэн хурдны галт тэрэг нь интерьер загвар дизайны хувьд Ferrari-гийн үндсэн хэв шинжийг хадгалсан, дотроо мини-кино театртай гэнэ.

Ferrari-гийн улаан өнгөтэй, 200 метр урт хурдны галт тэргийг “Italo” хэмээн нэрлэжээ. Уг галт тэрэг өнгөрөгч долоо хоногт Ром хотын “Termini” галт тэрэгний буудлаас анхны аялалдаа гарсан гэнэ.

Галт тэрэгний гадаад ирмэгүүдийг алтлаг өнгөөр будаж, янзалсан бөгөөд панорам маягийн цонхтой, арьсан бүрээстэй суудалтай, зорчих хэсэг нь харьцангуй өргөн аж. Гэхдээ зорчигчид аяллын гурван ангиллаас сонгож зорчих боломжтой юм байна. “Italo” галт тэрэгний дээд хурд 360 км/цаг гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж