Н.Алтанхуяг С.Отгонбаярыг зөвлөхөөрөө авчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг С.Отгонбаярыг зөвлөхөөрөө авчээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг өөрийн зөвлөхөөр авчээ. Тэрбээр Ардчилсан намын анхны гишүүдийн нэг бөгөөд түүний ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, МоАХ-ны ерөнхийлөгч Б.Билэгт 1998 онд С.Отгонбаярыг "Эрх чөлөөний одон"-гоор шагнаж байв. Хожим 2004-2008 оны “Эх орон-Ардчилал” эвслээс УИХ-д сонгогдож, Онцгой байдлын сайдын албыг хашиж явсан тэрбээр оны өмнөхөн уугуул Ардчилсан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн юм. Ардчиллын түүхийг бичсэн сүүлийн 20 жилийн турш УИХ-ын бүх сонгуульд оролцож, Налайхчуудын хувьд “нэрийн хуудас” болсон улстөрч, Монголын топ менежерүүдийн нэг байсан “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярыг Ардчилсан намын дарга зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн бас нэг бэлтгэл ажил бололтой.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж