
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn