Төрийн ордонд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар нууцаар уулзсан, уулзаагүй гэх мэдээлэл ид “гал авалцуулж” өнжлөө. Уг нь өнгөрсөн амралтын өдөр нутгийн хоёр уулзсан гэх мэдээллийг эх сурвалжаас авч энэ дагуу өчигдөр бид мэдээлсэн. Гэвч уулзаагүй гэх эсрэг мэдээлэл бас гарсан тул энэ талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас лавлахад “Уулзах нь байтугай утсаар ч яриагүй. Ташаа мэдээлэл яваад байна” гэж үгүйсгэсэн юм.
Ямартай ч бидний олсон мэдээллээр бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ц.Нямдорж сайдтай уулзсан гэх мэдээллээс болж гишүүд дэмжигчдээсээ нэлээд жавтий хүртсэн байна. Харин Н.Алтанхуяг дарга “Та нар санаа амар байж болно. Би Ц.Нямдорж сайдтай уулзаагүй. Хэрвээ УИХ-аар Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг оруулаад ирэх юм бол бид шууд ок гэсэн товчлуур дарах болно” гэж хариулжээ. Харин хартай нэг нь харж л байя даа гэсэн гэнэ.
Г.Дарь