Цагдаагийн нэрээр бичсэн вирус 13 оронд таржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Цагдаагийн нэрээр бичсэн вирус 13 оронд таржээ

Кибер гэмт үйлдэлд гаршсан хэсэг этгээдүүд цагдаагийн нэрийн өмнөөс бичсэн захиандаа компьютерийг блоклох вирус тарааж байгаа талаар РИА Новости мэдээлэв.

Энэ вирус нь Их Британи болон Герман зэрэг 13 оронд тарсан бөгөөд компьютерийн блокийг гаргахын тулд төлбөр нэхэж байгаа гэнэ.  Хэрэглэгчдэд тэдгээр этгээдүүд эхлээд засаг захиргаанаас хориотой сайт руу орсон учир компьютер хэрэглэх эрхийг хаслаа гэсэн захиа явуулдаг байна. Дараа нь тэд компьютерийнхээ блокийг гаргахын тулд 100 фунтын төлбөр төл гэсэн захиа явуулдаг талаар The Telegraph бичжээ.

F-Secure компанийн мэдэгдсэнээр энэ оны гуравдугаар сараас эхлээд вирус тарсан байна. Одоогоор Герман улсад хамгийн олон компьютерийг блоклоод байгаа ажээ. Компанийн мэргэжилтнүүдийн хэлснээр засаг захиргаа болон цагдаа нар хэзээ ч хэрэглэгчидтэй төлбөр тооцоо хийх гэсэн захиа илгээдэггүй юм байна. Энэ вирусээс хамгаалахын тулд хэрэглэдэг браузер, үйлдлийн систем болон програмаа шинэчилж байх хэрэгтэй гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж