Хамтарсан комиссын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хамтарсан комиссын хуралдаан болж байна

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 4 дүгээр сарын 24-25-нд Улаанбаатар хотноо болж байна.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцоно.

Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховоркаг дагалдан чехийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид ирэх бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулна гэж ГХЯ-ны олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж