Улсын нууц задруулсан гэх Л.Чойсүрэнгийн хурал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Улсын нууц задруулсан гэх Л.Чойсүрэнгийн хурал хойшлогдлоо

Улсын нууцад хамаарах баримт задруулж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй Л.Чойсүрэнгийн шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан. Хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлсэн боловч гэрч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, шүүгчээр Г.Буяннэмэх нар оролцсон.

Л.Чойжилсүрэнг  Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэх аж.

                                    Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж