
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр энэ сарын 25-наас буюу маргаашнаас эхлэн нөөцийн махны үнэ болон нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс хоногт 100 тонн махыг борлуулалтын цэгүүдэд хуваарилахаар болсон тухай мэдэгдлээ. Нийслэлийн ерөнхий менежер Ч.Бат “Өнөөдрийн байдлаар нөөцийн мах кг нь 2800-3700 төгрөгөөр зарагдаж байна. Цаашид үнэ өсөх магадлалтай байгаа. Гэхдээ ийнхүү махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнээр урьдынхаас гурав дахин их мах борлуулна гэсэн үг. Хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг авна” гэсэн юм.
Д.Жаргал