Фукушима АЦС-ын орчимд хүн амьдрахгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Фукушима АЦС-ын орчимд хүн амьдрахгүй

Фукушима АЦС-ын ойролцоох газарт цацраг идэвхт бодисын бохирдлын улмаас ойрын арван жилдээ хүн сууршихгүй гэж Японы Засаг захиргаанаас мэдэгдлээ.

Хүн оршин суухгүй нутаг дэвсгэрт Футаба болон Окума тосгон орж байгаа бөгөөд энэ бүс нутагт 2022 он хүртэл цацраг идэвхт бодисын тархалт жилд 50 миллизиверт хүрэх юм байна. Харин хүмүүс амьдарч болох цацраг идэвхт бодисын тархалт жилд 20 миллизиверт байдаг гэнэ.

Түүнчлэн дээрх хоёр тосгоноос гадна өөр долоон дүүрэгт цацраг идэвхт бодисын бохирдол ойрын таван жилдээ хүн амьдарч болох зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байх аж. Цацраг идэвхт бодисын бохирдлын тархалтын тооцоог хийхдээ Фукушима АЦС-ын бүсэд хийж байгаа цэвэрлэх ажлыг оруулаагүй юм. Тиймээс Японы зарим улстөрчид нарийвчилсан тооцоог дахин хийхийг шаардсан гэнэ.

Цацраг идэвхт бодисоор бохирдсон газар нутагт амьдарч байсан хүмүүс орон гэрээ орхисон бөгөөд Засгийн газраас тэдгээр хүмүүст нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн билээ. Одоо Фукушима АЦС-ын эргэн тойрны 20 км радиустай газарт онцгой бүс болгон хязгаарлаад байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж