Д.Чойжамцыг авлигын хэргүүдтэй холбоотой байж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Д.Чойжамцыг авлигын хэргүүдтэй холбоотой байж болзошгүй гэв

Гандантэгчэнлин хийдийн асуудлаар “Нар хажид” сүмийн тэргүүн Д.Мэндбаяр
сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  тэргүүн хамба Д.Чойжамцыг ТВ9
телевизийн асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудаж мэдүүлэг авч байгааг
дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн авлигын том хэргүүдтэй
холбоотой байж болзошгүй гэв. Тэрбээр “ТВ9 телевиз бол гадаадын бурхан 
шашны байгууллагуудаас Гандантэгчэнлин хийдэд өгсөн тусламж дэмжлэгийн
багахан хэсэг нь. Өнгөрсөн хугацаанд тус хийд Японы бурхны шашны дэлхийд
алдартай, НҮБ-д бүртгэлтэй “Омото”, “Нимбүцүшү”, “Агоншү” зэрэг
томоохон байгууллагатай харилцаж ирсэн. Эдгээр байгууллага чухам хэзээ,
ямар хандив тусламж өгч байсан бэ гэдгийг Авлигатай тэмцэх газарт шалгах
шаардлагатай. Хамгийн сүүлд аудитын шалгалт орохдоо тус хийдийн
санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурдаг хүн нь өөрийнхөө төрсөн дүүгийн
аудитын компаниар шалгалт хийлгүүлж, тухай бүрт нь таван сая төгрөг
өгсөн байдаг юм” хэмээлээ. Мөн Монгол банкны эрдэнэсийн санд
хадгалуулсан их хэмжээний үнэт эдлэл алдагдсан асуудлаар
“Гандантэгчэнлин хийд 1970-1989 он хүртэл Монголбанкны эрдэнэсийн санд
400 гаруй килограмм мөнгөн эдлэл, бусад түүхийн хосгүй үнэт дурсгалуудаа
хадгалуулсан  ч хайгаад олоогүй. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн
цагдаагийн хэлтэст  шалгаж байгаа. Тус  хийдэд хадгалагдаж байгаа Монгол
Улсын биет өвүүд ард түмний өмч. Хосгүй үнэт зэрэглэлд багтсан биет
өвүүд ч байгаа. Гандан гэдэг нь өөрөө брэнд болохын хувьд ирж үзэж
байгаа гадаадын жуулчин бүрээс хоёр ам.доллар авдаг. Гэхдээ  одоо болтол
ямар ч тайлан тооцоогүй Д.Чойжамц тэргүүтэй хүмүүсийн санхүүгийн
сонирхлын шалтгаан болсоор ирлээ. Гандангийн иймэрхүү замбараагүй,
хариуцлагагүй байдлыг засч залруулах цаг болсон. Хамгийн сүүлд гэхэд
тэргүүн хамба  нь  хурал дээр сонирхлын зөрчил бүхий асуудлаар
захиргааны гишүүдээ барьцаалан,  30 тэрбум төгрөгөөр гантиг чулуун хашаа
барина гэж яриад сууж байна”  гэсэн тайлбар хийлээ.

Б.Тогтох
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж