“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдынх өнөөдөр бүл нэмлээ. Түүний үзэсгэлэнт гэргий Ж.Бямбасүрэн өнөөдөр 15.03 цагт “Гурван гал” эмнэлэгт амаржиж, 3,3 кг хүү төрүүлжээ. Бяцхан хүүг Гавьяат эмч Ч.Үйлст эх барьж авсан байна. Тэрбээр дуучин Д.Болдын охин Эгшиглэн, хүү Энэрлэн нарын эх барьсан ээж ажээ.
Бяцхан хүүгээр бүл нэмсэн Д.Болдын гэр бүлд аз жаргал хүсье.
Г.Даша