Эх орон намын бага чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Эх орон намын бага чуулган болно

Эх орон нам өнгөрсөн 22-ны өдөр улс төрийн зөвлөлгөөн хийжээ. Энэ өдөр нь амралтын бүтэн сайн өдөр таарч хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцож чадаагүй учир өнөөдөр  уг зөвлөлгөөний талаар товч мэдээлэл хийлээ. Улс төрийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэн гол асуудал  нь  намын дотоод асуудлууд байсан бөгөөд намын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн сонгуульд хэрхэн яаж оролцох талаар гишүүд нэлээд ярилцаж санал бодлоо солилцжээ.

Гэхдээ энэ удаагийн хурлаар эцэслэн шийдэлд хүрч чадаагүй учраас “Эх орон” нам бага чуулганаа ирэх долоо хоногт зарлан хийнэ хэмээн хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж