Увс аймгийн Увс нуурын ай сав, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа санаачлан “Байгаль хамгаалах нүүдэлчин хайцаг”-ний сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалт нь тус суманд хоёр дах жилдээ зохион байгууллагдаж байгаа юм байна. Сургалтанд аймгийн төвийн эко клубын багш, сурагчид, байгаль орчны мэргэжилтнүүд нийт 30 гаруй хүн, Түргэн уулын дархан цаазат газрын орчны бүсийн айл өрхүүд хамрагдаж, эко хайрцгийг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулахад суралцсан байна. Ингэснээр ард иргэд, хүүхэд багачууд болон нөхөрлөлийн гишүүдийн байгаль экологийн боловсрол дээшлэх, тогтвортой хамгаалал бий болгох ач холбогдолтой хэмээн тус хамгаалалтын захиргаанаас мэдээлсэн байна. Хайрцагт байгаль орчны сургалтад зориулсан гарын авлага, ном материал, амьтдын мөр, ялгадсыг таних зурагт хуудас, амьтдын чихмэл, баг болон сургалтад хэрэглэгдэх бүх материал багтсан байгаа гэнэ.