“Н.Энхбаярыг эрх чөлөөтэй болтол тэмцэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаярыг эрх чөлөөтэй болтол тэмцэнэ”

“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла” хэмээх жагсаал зохион байгуулж байна. Ойролцоогоор мянга гаруй хүн цуглаад байгаа боловч техник хэрэгслийн саатлаас болж жагсаал одоо болтол эхлээгүй байна. Жагсаал эхлэхийн өмнө Төрийн ордны зүүн талд жагсагчид, цагдаа нарын хооронд багагүй үл ойлголцол үүсэв.

Энэ тухай Улс төр стратегийн судлалын төвийн захирал Л.Эрдэнэтуулаас цөөн асуултад хариулт авлаа.

-Жагсаал яагаад эхлэхгүй байна вэ?

-Цагдаа нар бидний өсгөгч, техник хэрэгслийг талбай руу оруулахгүй гэж хаалт тавьлаа. Бид энэ жагсаалыг хуулийн дагуу хийж байгаа. Учир нь 72 цагийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн тамгын газар жагсаал, цуглаан зохион байгуулах болсон тухайгаа мэдэгдсэн. Иймээс цагдаа нар бууж өгөн биднийг талбай руу орууллаа. Бид ямар ч байсан улс төрийн хоригдол болоод байгаа Н.Энхбаяр даргыг эрх чөлөөтэй болтол тэмцэх л болно.

Мөн бидний өсгөгч моторт залгаад ажиллахгүй байна. Тиймээс манай нөхөд өөр өсгөгч олж ирэхээр явсан. Гэхдээ бид өсгөгчгүй ч гэсэн дуу хоолойгоо энэ төрийн өндөрлөгт байгаа олигархуудад хүргэх л болно. Тун удахгүй жагсаалаа эхлүүлнэ.

-МАХН-ын удирдлагууд ирэх үү?

-Манай намын удирдлагууд болон Н.Энхбаяр даргын гэр бүл олон улсын Эмнести Интернэшнл байгуууллагын төлөөлөгчидтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж байгаа. Уулзалт дуусаад шууд ирэх байх.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

                                Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж