Хахууль авсан цагдаад сануулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хахууль авсан цагдаад сануулга өгчээ

Швед улсын нэгэн цагдаа зуушны хахууль авсан хэргээр хатуу сануулга авсан талаар The Local сонинд бичлээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард аюулгүйн бүсээ зүүгээгүй явж байсан жолоочийг цагдаа зогсоож, торгууль бичих болсон байна.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч энэ үед бүх бичиг баримтаа ажил дээрээ орхисон учир цагдааг машиндаа сууж ажил руугаа хамт явахыг хүссэн гэнэ. Жолооч хувийн нэгэн рестораны эзэн байжээ.

Цагдаа торгуулийн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний үнэтэй зуушаар дайлвал рестораны эзэнд торгууль бичихгүй байж болох юм гэсэн санал тавьсан байна. Жолооч энэ саналыг зөвшөөрсөн бөгөөд цагдааг 65 крон буюу долоон еврогийн үнэтэй зуушаар дайлжээ.

Рестораны эзэн торгуулиас мултарсан энэ явдалаа цагдаагийн газар ажилладаг нэгэн найздаа ярьсан нь сенсаац дэгдээсэн байна.

Зуушны хахууль авсан цагдаагийн хэргийг шүүх саяхан хэлэлцээд хатуу сануулах арга хэмжээ авсан юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж