Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ

Гурав дахь цөмийн туршилтаа хийхэд Хойд Солонгос улс бараг бэлэн болсон талаар Пхеньян болон Бээжинтэй ойр байдаг эх сурвалж Ройтерс агентлагт өнөөдөр мэдээлсэн байна.

Цөмийн туршилт хийх бэлтгэл ажил бараг гүйцсэн гэжээ. Мөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас Хойд Солонгос улс цөмийн шинэ туршилтаа хийх бүх бэлтгэл ажлаа хангасан хэмээн мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Туршилтад бэлтгэх суурь бэлтгэлээ хийсэн бөгөөд одоо зөвхөн улс төрийн шийдвэр гаргахыг хүлээж байгаа гэж Сөүл хэлсэн байна.

Цөмийн туршилтыг Хойд Солонгосын зүүн хойд нутагт байдаг Пунгэ-ни талбайд хийж магадгүй гэжээ. Пхеньян өмнө нь 2006 болон 2009 онуудад энэ талбайд цөмийн туршилт хийж байжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж