Хятадад уурхайн ослоор есөн хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хятадад уурхайн ослоор есөн хүн амиа алдлаа

Хятадын Өвөрмонголын нэгэн нүүрсний уурхайд даваа гаригт дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амь эрсдэж, 16 хүн гэмтэж бэртсэн талаар Синьхуа агентлагаас мэдээлэв.

Өвөрмонголын Баяннуур хотын ойролцоох нүүрсний "Синъя" уурхайд дэлбэрэлт болж, аврах багийнхан найман цаг гаруй ажилласан байна. Осол болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.

Хятадын нүүрсний уурхайн салбар дэлхийд хамгийн аюултай уурхайнуудын нэгээр бичигддэг аж. Энэ оны эхний гурван сард Хятадын нүүрсний уурхайнуудад 185 осол гарч, 289 хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд нүүрсний уурхайнуудад болсон ослоор 1973 уурхайчин амь насаа алдсан ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж