Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн амин эрдэнийг танилцуулж байна. Маэстрогийн гэргий хийлч, харин охин нь төгөлдөр хуурч, хүргэн нь балетчин юм. Жинхэнэ урлагийн гэр бүл. Гэр бүлээрээ тэд УДБЭТ-таа зүтгэж яваа улс. Н.Туулайхүү маэстрогийн зээ охин ч театрын бүхий л тоглолтыг үзэж, байнгын үзэгчдийн эгнээнд нэгддэг. Театрын хамгийн залуу үзэгчдийн нэг гэж байгаа. Харин энэ гэр бүл саяхан нэгэн шинэ хүнээ хүлээн авчээ. Маэстрогийн том охин Н.Гэрэлцэцэг амаржиж хүүтэй болсон гэнэ.
М.Урин