Британийн нэр дэвшигч зодоон хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Британийн нэр дэвшигч зодоон хийв

Их Британийн олон нийтийн сонгууль явагдаж байгаа энэ удаагийн сонгууль нэлээд хурц уур амьсгалд болж байна. Нэрээ дэвшүүлж байгаа улстөрчдөөс сонгогчидтой байн байн сөргөлдөөнд орох явдал гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт одоогийн эрх баригч намын лидер Гордон Браун нэгэн сонгогч эмэгтэйг бүдүүлэг үгээр гомдоосон бол яг сонгууль эхлэхийн өмнөх өдөр Лондоны зүүн дүүрэгт бас нэгэн хэрэг гарчээ. Энэ удаагийн сонгуульд Британийн сонгуулийн эрхтэй 44 сая хүний саналыг авахаар өрсөлдөж байгаа хэт барууны чиглэлийн намын лидер Боб Бейли сонгочидтой зодолдсон байна. Тэдний намыг фашист үзэл бодолтой хэмээн шүүмжилдэг сонгогчид энэхүү зодооныг эхлүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэхдээ л нэр дэвшигч ч бас тэдэнд муугүй ууртай гэдгээ “гайхуулжээ”

М.Наст

Эх сурвалж BBC

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж