Энэтхэгчүүд хамгийн их спам илгээдэг

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд хамгийн их спам илгээдэг

Sophos компанийн судалгаагаар Энэтхэг улс спам захиа илгээдгээрээ АНУ-ыг ардаа орхин дэлхийд тэргүүлсэн талаар ВВС мэдээллээ.

Арван спам захиа тутмын нэг нь Энэтхэг улсад байх компьютерээс илгээгддэг ажээ. Энэтхэгээс спам захиа ихээр илгээгдэж байгаа нь тус оронд интернэт болон компьютерийн хэрэглээ ихэсч байгаатай холбоотой юм. Сая сая энэтхэгчүүдийн интернэт хэрэглэх туршлагагүй байдлыг спам захиа илгээгчид овжин байдлаар ашиглаж байна гэж Sophos компанийн технологи хариуцсан мэргэжилтэн онцолсон гэнэ.

Дэлхийн хэмжээнд илгээгдэж байгаа спам захианы 9,3 хувийг Энэтхэг улсад байх  компьютерүүдээс, 8,3 хувийг АНУ-аас илгээж байгаа Sophos мэдээлсэн юм. Гуравдугаарт спам захианы 5,7 хувийг Өмнөд Солонгос улсын хэрэглэгчид илгээдэг байна. Энэтхэгт байдаг кибер гэмт хэргийн бүлгүүд Facebook, Twitter болон Pinterest сүлжээг ашиглан спам захиа ихээр илгээдэг аж.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж