Хоршооллыг хөгжүүлэх нь ядуурал, утаанаас ангижрах гарц

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хоршооллыг хөгжүүлэх нь ядуурал, утаанаас ангижрах гарц

Хоршоолол байгуулсан иргэдэд төрөөс татварыг нь хөнгөлөх, бага хүүтэй зээл олгох, сургалт зөвлөгөө өгөх зэрэг тусламж үзүүлэх аж. Түүнчлэн хоршоолол олноороо байгуулагдвал монополыг задлах, ажилгүйдлийг бууруулах хамгийн боломжит гарц нь юм байна. Тухайлбал, элсэн чихрийг нэг компани дийлэнхийг нь оруулж ирж байна гэж бодъё. Мэдээж хэрэг тухайн компани үнээ ганцаараа тогтоох учраас иргэдэд үнийн дарамт яаж ч ирж болно гэсэн үг. Харин хоршооллын хэлбэрээр ир­гэд нийлж гаднаас элсэн чихэр экспортолбол татвар зэрэгт нь төрөөс илүү хөнгөлөлт үзүүлэх боломжтой юм. Өнөөдөр Улаанбаатарын утаа­наас салах гэж жил бүр хэдэн тэрбум төгрөг урсгаж байгаа. Гэр хорооллын иргэд санаагаа нэгтгэж хоршоолол байгуулбал утаанаас ч гэсэн салж, дулаан тохилог байранд амьдрах боломжтой талаар тэрбээр хэлсэн. Учир нь тухайн гудамжны иргэд газраа барьцаалж төрөөс зээл авах боломжтой аж.  Харин газар дээр нь төр иргэдийн өмнөөс тухайн барилгын компанитай гэрээ хийж орон сууцны хороолол байгуулна. Мэдээж хэрэг ганц давхар барилга барихгүй нь ойлгомжтой тул олон давхар барилга барьж илүү гарсныг нь иргэд өөрсдөө борлуулж мөнгийг нь хоршооны гишүүдэд адил тэгш хувиар хүртээх явдал юм. Дашрамд дурьдахад төрөөс жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа. Өнгөрсөн жилийн хувьд 2.5 тэрбум төгрөгийг 5-6 жилийн хугацаатай зээлдүүлсэн байна. Харин одоогоор 2.1 тэрбум төгрөг зээлдүүлэх төлөвлөгөөтэй аж. Гэхдээ журам нь батлагдвал үүнээс ч их мөнгийг төрөөс иргэддээ хүртээх гэнэ.

Монгол Улсад хоршоог анх 1921 оны арванхоёрдугаар сарын 16-нд “Ардын харилцан туслалцах хоршоо” нэрээр байгуулж байжээ. Түүнээс хойш 91 жилийн нүүр үзсэн байна. Харин дэлхий нийтэд анх Европын орнуудад 1800-гаад оны дундуур үүссэн түүхтэй. Тодруулбал, Английн Манчестрт хоршооллын хэлбэрээр бизнес хийдэг хэсэг бүлэг гарч байсан аж.

Л.БААТАРХҮҮ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж