Б.Долгор байгаль орчны хохирлыг нэхэмжлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Б.Долгор байгаль орчны хохирлыг нэхэмжлэхээр болжээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр тэр чигээрээ шахам хайгуулын лиценз хэлбэрээр олгогдсон талаар олон хүн шүүмжилдэг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, олборлолт явуулан хөлжиж байгаа боловч нөхөн сэргээлтийг тэр бүр хийдэггүй байна. Тухайлбал,  “Саус гоби сэндс” компани Овооттолгойн  ордоос  олон сая тонн  нүүрс олборлохдоо байгалийн унаган төрхийг эвдэж,  овоолсон шороо, нүх үлдээж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа ажээ. Тэгвэл 2000-2004 онд Өмнөговь аймгаас сонгогдон парламентад сууж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендерийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор энэ асуудлыг хөндөхөөр болсон байна. Тэрбээр уул уурхайн компаниудын Өмнөговь аймагт учруулсан хохирлыг тогтоож,  нөхөн төлбөр  нэхэмжлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж