Бид Неандерталь гаралтай юу

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Бид Неандерталь гаралтай юу

Бид “Neanderthal” хүнтэй амьдрал дээр таарч байгаа болж байна. Учир нь бид өөрсдөө, ядаж л бага ч цус холилдсон гэж эрдэмтэд хэлж байгаа юм. Неандерталь хүний генийг хамгийн нарийн аргаар судалсан эрдэмтэд ийнхүү ярьж байна. Тэгэхээр орчин цагийн хүн-неандерталь хүмүүс хоорондоо бэлгийн харьцаанд орж байсан байх нь ээ? Хариулт нь тийм. Европ, азийн хүмүүсийн генийн 1-4 хувь нь неандерталь хүнээс гаралтай байна гэж Германы Лейпциг хотод байрладаг “Max Planck Institute”–ын Хувьслын антрополог судлаач Svante Paabo ярьж байна. Paabo-гоор удирдуулсан эрдэмтэд болох “University of California” их сургуулийн Richard E.Green, “Harvard Medical School” их сургуулийн David Reich нар гурван неандерталь хүн болон таван орчин цагийн хүний яснаас авсан материалд генетикийн судалгаа хийжээ. Уг судалгааг “Science” сэтгүүлийн Баасан гаригын дугаарт нийтэлсэн байна. Орчин цагийн хүмүүс неандерталь хүмүүстэй ойрх дорнодын бүс нүтэгт хэдэн мянган жил зэрэгцэн амьдарч байсан юм. “Энэ судалгаа нь бүхнийг зөвхөн хар-цагаанаар хардаг хүмүүст сайн хариу болох болно. Орчин үеийн хүмүүс неандертал хүнтэй холбогдож байсан байна” гэж судалгааны багийн нэг гишүүн Potts ярьсан байна.

Эрдэмтэд хүнийг Африкт үүсээд дараа нь Ойрх Дорнодруу очсон бөгөөд тэндээс дэлхийн өнцөг булан бүр рүү тархсан гэж үздэг. Европ, Хятад, Шинэ-Гвинейн хүмүүсийн генээс неандерталь хүний ген илэрч байгаа бол харин Африкын хүмүүсээс неандерталь хүний ген одоогоор илрээгүй л байна. Неандерталь хүмүүс одоогоос 400,000-30,000 мянган жилийн хооронд амьдарч байсан. Тэд одоогоос 50,000-30,000 жилийн өмнө Европ болон баруун Азид орчин цагийн хүмүүстэй хамтарч амьдарч байсан гэж эрдэмтэд тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж