Н.Энхбаярын шоронгоос удирдсан жагсаал

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын шоронгоос удирдсан жагсаал

Н.Энхбаярын шоронгоос удирдаж буй “сүрт” жагсаал хэдхэн цагийн дараа Сүхбаатарын талбайд болох гэж байна. Нэлээд хэдэн хоногийн өмнөөс зарлан дуудах хуудас тараасан эл сүрт жагсаалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Даяар монгол”, “Эрс шинэчлэл”, “Миний монголын газар шороо”, “Үндэсний хас”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөнүүд, “Тусгаар тогтнол” эвсэл, “Амлалт нэхэх ард түмний”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний” холбоод, “Алтан ураг “Чингүнжав сан” ТББ, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв” ТББ, “Гонгоржавын бошигт сан”, “Стратеги судлалын хүрээлэн” ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, “Нийгмийн хүч либериал залуучуудын холбоо” зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд оролцоно хэмээгдэж буй. Гэсэн хэдий ч ачир дээрээ яг хэд нь цуглаж, Н.Энхбаярын чичилсэн гар, жийсэн хөлийн үзүүр болох юм бүү мэд. Н.Энхбаярыг жагсаал цуглаан нууцаар удирддаг санхүүжүүлдэг гэсэн яриа нэлээд эртнээс  л чих дэлсэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл  яг барин тавин нотолчихоогүй байсан юм. Харин энэ удаагийн “сүрт” нэртэй жагсаалаар Н.Энхбаяр түүнийгээ илчилж буй нь энэ бололтой.

Учир нь  жагсаалын зарыг түгээгсэд хичээнгүйлэн “Н.Энхбаяр даргын захиас юм шүү. Та бүхэн заавал ирээрэй” хэмээн захидалтай хавсаргасан ухуулга хуудсаа тарааж байсан гэнэ. Жагсаалын талаарх мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно.

А.МӨНХ

Эх сурвалж: http://TOPMEDEE.MN/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж