Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр твиттерээр идэвхтэй “жиргэх” болов. Тэрбээр өдөр бүр л улс төр, эрх барьж буй намуудыг шүүмжилсэн шинжтэй зүйл бичиж байгаа гэхэд болно. Н.Энхбаяр дарга твиттерчин болсон тухайгаа “Өмгөөлөгч маань ирсэн үед ганц нэг зүйл бичүүлж байна” гэж тайлбарласан байв. Өмгөөлөгч нь түүнээс алхам ч холдохгүй байгаа бололтой. Ямартай ч тэрбээр “Улс төрд над шиг гүнзгий орсон хүн гарч чадахгүй юм байна. Гаргах ч үгүй юм байна. Улсын минь нийслэл их МАНАН-тай байгаа гэж сонслоо. Үүлэн чөлөөний наран үдийн хойно МАНАН-г арилгана. Хэрвээ чи “Хийе, бүтээе гэж бодсон бол тэр даруйдаа эхэл. Хэн ч бай, хэзээ ч бай оройтохгүй” гэх зэргээр “жиргэжээ”.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин