Европын Холбооны орнууд их хэмжээний өртэй

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Европын Холбооны орнууд их хэмжээний өртэй

Европын Холбооны комиссийн мэдээлснээр холбооны орнууд өнгөрсөн жилийн сүүлээр зээлсэн өр нь улсуудын дотоодын үйлдвэрлэлтэй харьцуулахад хамаагүй их байгаа гэнэ.

Улсуудын өр нь жилийн ДНБ-ний нь 82 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хамгийн хэцүү байдалтай байгаа улс бол Грек юм. Грекийн өр нь жилийн ДНБ-ний 160 хувьтай тэнцэх ажээ. Харин хамгийн өр шир багатай улс бол Эстони бөгөөд өр нь жилийн ДНБ-ний зургаан хувь болж байгаа гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Евро бүсийн өрийн хэмжээ цаашид өсөх хандлагатай байгаа юм. Нобелийн шагналт АНУ-ын эдийн засагч Пол Кругман Европ тив том хэмжээний хямралын үед байна гэж тэмдэглэжээ. 1930-аад онд болсон хямралыг давсан шиг арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэрээр нэмж хэлсэн байна. Пол Кругманы үзэж байгаагаар хөгшин тив эдийн засгийн бодлогоо бүрмөсөн шинэчлэх эсвэл еврогоос татгалзах хэрэгтэй болоод байгаа юм.

Харин одоо Европын орнуудын баримталж байгаа улсын төсвийг хасах бодлого нь ямар ч амжилтад хүрэхгүй гэж Пол Кругман онцолсон байна.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж