Ослын дараа бүх агаарын тээвэрт шалгалт хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Ослын дараа бүх агаарын тээвэрт шалгалт хийж эхлэв

Пакистаны агаарын тээврийн компаниудын онгоцонд үзлэг оношлогоо хийж эхэллээ. Тус улсад өнгөрөгч ням гарагт зорчигч тээврийн онгоц осолдон 127 хүний амь эрсэдсэн юм. Тус онгоцны шатахуун агуулах сав шатсанаас осолд хүргэсэн хэмээн албаныхан дүгнэжээ. Улмаар тус улсын агаарын тээврүүд, ялангуяа Shaheen, Air Blue зэрэг арилжааны компаниудын шинэ онгоцонд үзлэг оношлогоо хийж эхэлсэн байна.

“Зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын тээврийн бүх компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна” хэмээн Пакистаны иргэний нисэхийн албаны тэргүүн Первез Георги хэлжээ.

Б.Золзаяа

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж