“Бобкэтс” 21 тоглолт дараалан ялагдав

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Бобкэтс” 21 тоглолт дараалан ялагдав

Богиносгосон хуваарьтай улирлыг тун тааруу эхлүүлж, эхний 13 тоглолтын 12-т нь хожигдоод байсан “Вашингтон Визардс”-ын тоглогчдын бухимдал дээд цэгтээ хүрсэн, дасгалжуулагчаа ч халсан. Харин өдгөө, улирлын тоглолт өндөрлөхөд хоёрхон тоглолт дутуу байхад ч тэд лигийн хамгийн муу үзүүлэлтэй багуудыг тэргүүлэх эгнээнд бичигдээд байна. Сонирхолтой нь, тэд 2007 оны арванхоёрдугаар сараас хойш түүхэндээ анх удаа дөрвөн тоглолт дараалан ялалт байгуулжээ. Өнөөдөр тэд “Шарлотт Бобкэтс”-ийг 101:73 харьцаатай буулган авч, дээрх амжилт гаргасан байна. Харин “Бобкэтс” ийнхүү 21 тоглолт дараалан ялагдал хүлээж буй бөгөөд тус тоглолтод 73 оноо нь 2006 оны нэгдүгээр сарын 11-нээс хойшхи тус багийн хамгийн тааруу үзүүлэлт гэнэ.

Өнөөдөр NBA-ын талбайд нийт зургаан тоглолт болсон. Тэдгээр тоглолтын дүнг танилцуулъя.

“Шарлотт Бобкэтс” – “Вашингтон Визардс” 73:101
“Детройт Пистонс” – “Индиана Пейсерс” 97:103
“Филадельф 76” – “Нью-Жерси Нэтс” 105:87
“Торонто Рэпторс” – “Милваки Бакс” 86:92
“Кливлэнд Кавальерс” – “Мемфис Гриззлис” 101:109
“Портлэнд Трейлблейзерс” – “Сан-Антонио Сперс” 89:124

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж