М:15 “Баруун салаа-Монгол улсын их сургууль-Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо” чиглэлийг 2,9 км-ээр сунгаж өөрчлөх шийдвэрийг Нийтийн тээврийн газраас гаргасан байна. Учир нь БЗД-ийн 6-р хорооны нутаг Дамдинсүрэнгийн гудамжинд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж автобус буцаж эргэх нь явган зорчигчийн хөдөлгөөнд аюултай байдал үүссэн тул Баруун салааны автобуснууд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн буудалд зогсоод цааш “УБ дээд сургууль”, “Миний зах” болон “Замын цагдаагийн газар”, “Шинэ үе” дунд сургуулиар дайран БЗД-ийн 6-р хороо хүрнэ. Улмаар Сансар руу өгсөж үндсэн маршрутаараа Баруун салаа руу явах юм байна. Мөн БЗД-ийн 5, 22-р хороодын иргэд оршин суугчдын эрэлт хүсэлт болон чиглэлийн үйлчилгээний явцад хийсэн зорчигч урсгалын судалгааны дүнг харгалзан М:56 “ Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэлийн үйлчилгээг хотын төв рүү 3,9 км сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулжээ. 56-р машрутыг А болон Б гэсэн хоёр чиглэлээр явуулахаар болж байна. М:56 Б чиглэл нь Монелийн оршин суугчдыг хотын төв рүү шууд зорчих эрэлтийг хангах бөгөөд Монелийн 38-р гудамжнаас 801-р анги, Сансарын ШТС, Хүүхдийн 2-р эмнэлэг, Үндэсний шуудан, 4-р дэлгүүр, МУИС, Хөгжим бүжгийн коллеж, 1-р байр, Зүүн дөрвөн зам зэрэг хотын төвийн 10 орчим буудалд зогсож үйлчилнэ. Улмаар Зүүн дөрвөн замаас Жуковын музей, Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордон хүрч, Цайз, Капитал банкаар өгсөн Монелийн гудамж руу явна. Энэхүү шинэ чиглэлийн үйлчилгээг ойрын өдрүүдэд эхэлнэ. Харин М:56 А чиглэл нь хуучнаараа буюу Монелийн 38-р гудамжаас зүүн гар тийш эргэж Цайз зах, 72-р хотхоноор дайран Офицеруудын ордон, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музейн буудлуудад зогсоно. Улмаар хойшоо эргэж Сансарын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу явахдаа Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Монелийн гудамж руу явна.