Шуурганд төөрсөн хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Шуурганд төөрсөн хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Хаврын тэнгэр аашаа харуулж цаг агаарын байдал тааламжгүй байна. Өнгөрсөн хоногт нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт шороон болон цасан шуурга шуурчээ.

Үүнээс болж зарим аймагт цасанд боогдох, хүн төөрөх тохиолдол бүртгэгдлээ. Албаныхны өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын X багийн нутаг дэвсгэр дэх "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 8В ангийн зургаан сурагч хүчтэй цасан шуурганы улмаас төөрсөн байна.

Энэ дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж хүүхдүүдийг "Чимэд толгой" хэмээх газраас эсэн мэнд олжээ.

Мөн тус багийн нутаг Өгөөмөр уулын орчим, 25-06 УНБ улсын дугаартай "Honda RVR" маркийн суудлын автомашинтай хоёр иргэн цасан шуурганд төөрч, автомашин нь жалганд сууж, акумлятор нь цэнэггүй болсон байжээ.

Аврагчид иргэдэд тусламж үзүүлэн аймгийн төвд авчирсан аж.

Эх сурвалж: www.niigmiintoli.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж