Феттелийн энэ жилийн анхны түрүү

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Феттелийн энэ жилийн анхны түрүү

Автоспортын хаан уралдаан “Формула-1” ангиллын 63 дахь удаагийн ДАШТ-ний дөрөв дэх гараа Бахрайны “Сахир” автотойруулгад боллоо. Энэ жилийн Бахрайны гараа зохион байгуулагдах эсэх нь тун бүрхэг байсан. Учир нь тус улсад гарсан эмх замбараагүй байдлын улмаас цуцлагдаж магадгүй байв. Гэвч Бахрайны Засгийн газар тэмцээний аюулгүй байдлыг хяналтдаа авахаа мэдэгдсэнээр Олон улсын автоспортын холбоо /FIA/-ны удирдлага Бахрайнд уралдаан зохион байгууллахад ямар ч асуудалгүй гэж үзсэн юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий эхний гараа тус улсад болох байсан ч мөн мөргөлдөөний улмаас цуцлагдаж байв. 2004 оноос эхтэй Бахрайны гарааны энэ жилийн уралдаан сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөсөн. Байрлал тогтоох уралдаанд сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга “Ред Булл”ын герман нисэгч Себастьян Феттель өнгөлсөн. Тэрбээр шигшээ уралдаанд ч хамгийн шилдэг нь байж, 1:38.342 амжилтаар торгон жолоо өргүүллээ. Немц эр Бахрайнд анх удаа түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд хоёр жилийн дараа “Их хурд”-д эргэн ирсэн “Лотус-Рено” багийн Финланд нисгэгч 2007 оны дэлхийн аварга Кими Райкконен тэргүүлэгчээс +3.3 секундын алдагдалтай орж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Харин түүний багийн ард Францын Ромэн Грожан гуравт хурдалсан. Өдгөө 26 настай тэрбээр энэ жилээс “Формула-1”-д хүч үзэж байгаа бөгөөд анх удаа шагналын тавцанд зогссон нь энэ. Гэхдээ зүгээр ч нэг зогссонгүй, Шумахер, Алонсо, Баттон, Хэмилтон, Уэббер, Масса нарын өнөө цагийн шилдэг нисэгчдийг ардаа оруулсан юм. Энэ гараанд 2010 онд дэлхийн аварга Их Британийн Женсон Баттон оноо авч чадаагүй нь бяцхан дуулиан гэлтэй.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж