Элизабет Тэйлорын дүрд “дүрсгүй охин” тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Элизабет Тэйлорын дүрд “дүрсгүй охин” тоглоно

Байнга шахуу ямар нэг хэрэг тарьж, дуулиан дэгдээж явдаг Линдсэй Лохан Холливудын домогт од Элизабет Тэйлорын дүрд тоглохоор болжээ. “Lifetime”-ийн бүтээл “Лиз, Дик хоёр” кино Тэйлор болон Ричард Бартон хоёрын хайрын түүхийг өгүүлэх бөгөөд ийнхүү гол дүрийг нь Лохан амилуулах нь ээ. Харин Бартонд хэн тоглохыг одоогоор нууцалж байна.

Ричард Бартон, Элизабет Тэйлор нар 1963 онд алдарт “Клеопатра” кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ сэтгэлтэй болж хэн хэн нь эхнэр, нөхрөөсөө салан хамтын амьдрал зохиосон билээ. Гэсэн ч тэд салцгаасан, дахин гэрлэсэн, дахиад л салсан. Энэ кино хэтэрхий “томоогүй” байдлаасаа болж нэр хүнд, ажлын амжилтаа алдаад байгаа Линдсэй Лоханы хувьд бүхнийг шинээр эхлэх алтан боломж хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж