ВХ-ийн шинэ клип гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

ВХ дахиад нэгэн шинэ клипээ үзэгчдэдээ дэлгэлээ. Тэрбээр сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Өөрийн студийг нээж, хоёр дахь бие даасан тоглолтыг хийсэн гээд л ажил ихтэй завгүй яваа дуучин залуу “Дурлалын сүм” хэмээх шинэ клипээ өнөөдрөөс эхлэн цацаж байна.

Түүний “Дурлалын сүм” дуу нь “Зөв бай” цомогт нь багтсан бөгөөд дуучин Б.Маралжингоотой хамтран дуулсан байна. Тэрбээр клипээ “Шилдэг өнгө” продакшнаар хийлгэсэн байна.

Дурлалын сүм клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.УРИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж