Аймаг сумдын татварынхан сургалтанд сууж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Аймаг сумдын татварынхан сургалтанд сууж байна

Манай Улсын бүх аймаг сумдад ажиллаж буй татварын улсын байцаагчдын анхдугаар нэгдсэн сургалт, семинар болж байгаа билээ. Уг сургалт зөвлөлгөөнөөр татварын хуулиудын өөрчлөлт болон далд эдийн засгийг ил болгох татварын  албаны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт, татварын албаны шинэчлэл, Дунд хугацааны хөтөлбөрийн онцлогийн талаархи шинэ мэдээллийг сумдын байцаагч нарт өгч байгаагаар онцлогтой  юм байна. Энэхүү сургалт семинар нь “Найрамдал” зусланд болж байгаа бөгөөд “Татварын төлөвлөлт, ноогдуулалт, хураалтыг боловсронгуй болгох нь”, “Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Үндэсний татварын албаны цахим орчин болон татварын талаарх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох нь” сэдвээр гурван өдөр үргэлжлэх юм байна.

Б.САРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж