Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.30 цагт зарласан ч болоогүй байна. Эл хуралд нэг ч гишүүн ирээгүй тул хойшлуулахаас аргагүйд хүрчээ. Уг байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай болон Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж