Нийслэлд 15 дэд станц барих төсөл хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Нийслэлд 15 дэд станц барих төсөл хэрэгжиж эхэллээ

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр баригдах хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилго бүхий "Их тойруу-110" төслийн угсралтын ажил хийгдэж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд 15 дэд станцыг ирэх гурван жилийн хугацаанд нийслэлд барихаар төлөвлөсөн байна.

"Их тойруу-110"-ыг барьж байгуулахад 52 тэрбум төгрөгийн өртөг төсөвт батлагджээ. Улаанбаатар хотын цахилгааны ачааллын хэтийн төлөвийг тооцож гаргахад 2015 онд 448-473 МВт, 2020 онд 609-695 МВт болох аж. Энэхүү хэрэглээг хангахад 110 кВт-ын тойрог цахилгаан дамжуулах шугамын дамжуулах чадвар хүрэлцэхгүй учраас шинээр Их тойрог 220, 110 кВт-ын цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах шаардлагатай байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж