Өвөрхангай аймгийн “Монголын Ардчилсан Холбоо”-ны салбар зөвлөлийн гишүүд өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шаардлага хүргүүлэв. Уг шаардлагаа УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоор уламжлуулсан байна. Шаадах бичгийн агуулга нь “South Gobi Sands” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “South gobi Resoures” компанийн хувьцааны 57,6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “CHALCO” компани худалдан авч байгаатай холбогдуулан “Монголын Ардчилсан Холбоо”-ны зүгээс эсэргүүцлээ илэрхийлж ийнхүү шаардах бичиг хүргүүлж байгаа ажээ. “South Gobi Sands” компани нь Монголд нүүрсний хайгуул, олборлолт эрхэлдэг уул уурхайн компани бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржд бүртгэлтэй “South Gobi Resoures” LTD компанийн салбар юм. Уг компани нь 2004 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, 2008 оноос эхлэн тус компанийн гол орд болох Овоот толгой дахь уурхайгаас меаллургийн болон дулааны нүүрс олборлодог бөгөөд тус компани нь Өмнөговь аймгийн 8 сум мөн Гурван тэс суманд эрэл хайгуул, олборлолт явуулж байгаа юм байна.
Э.САРАА