Тохиролцоогоор “Чалко” “Винсвэй”-н 1.13 тэрбум хувьцааг нэгж бүрийг нь 2.12 хонконг доллараар үнэлэн нийтдээ 2.39 тэрбум хонконг доллар буюу 307.92 сая ам.доллараар авахаар болжээ.
“Чалко”-гийн энэхүү алхам нь саяхан “Саутгоби Ресурс” компанитай хийсэн гэрээтэй нягт уялдаж буйг компанийн төлөөлөгч онцолсон байна.
Энэхүү мэдээлэл цацагдмагц Хонконгийн хөрөнгийн бирж дээр Винсвэй (1733) компанийн хувьцааны үнэ бараг 9 хувиар өсч, 1.74-1.88 хонконг доллар болжээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа 2.02 хонконг доллар болтлоо өссөн ч буцаад 1.88 долларын түвшиндээ хүрээд байна.
“Винсвэй” компанийн хувьцааг авснаар “Чалко” тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаа юм. “Чалко” ийнхүү том нүүлээ.
Б.Төгс