Ван Перси Премьер лигийн шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Ван Перси Премьер лигийн шилдгээр тодорлоо

Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос тодруулдаг Премьер лигийн энэ улирлын шилдэг тоглогчоор “Арсенал” клубын довтлогч Робин ван Перси шалгарлаа. Харин оны шилдэг залуу тоглогчоор “Тоттенхэм”-ийн хамгаалагч Кайл Уокерыг нэрлэсэн байна.

Оны шилдэг тоглогчийн төлөө “Их буучид”-ын ахлагч Робин ван Персигийн хамт Дэвид Силва, Серхио Агуэро, Жое Харт, Уейн Рүүни, Скотт Паркер нарын тоглогчид өрсөлдсөн юм. Харин Сеск Фабрегас, Самир Насри нарын шилдгүүдийг явсны дараа “Арсенал”-ын ачааг нуруундаа үүрч яваа Робин ван Перси шилдгийн шагнал хүртжээ. “Нисдэг голланд”-ын хувьд 2004 онд “Фейеноорд” клубээс “Их буучид”-ын эгнээнд нэгдсэн бөгөөд энэ улиралд 27 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Мөн тэрбээр “Арсенал” клубын төлөө 100 давсан гоол оруулсан 17 дахь тоглогч болсон байна. Гэхдээ тэрбээр өөрийнх нь энэ амжилт багийн нөхөдтэй нь салшгүй гэдгийг хэлжээ. Учир нь түүний багийн анд Тео Уолкотт гэхэд л түүнд 12 гоолын дамжуулалт өгсөн байна.

Харин оны шилдэг залуу тоглогчийн төлөө Кайл Уокер, Серхио Агуэро, Дэнни Уэлбэк нарын тоглогчид өрсөлдсөнөөс энэ улиралд “Тоттенхэм”-ийн “нээлт” болж буй Кайл Уокер оны шилдэг залуу тоглогчоор тодорсон байна.

Эх сурвалж: Eagle News TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж