Монгол залууг хөнөөсөн солонгосчуудыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Монгол залууг хөнөөсөн солонгосчуудыг шүүнэ

БНСУ-д 28 настай монгол залуугийн амь насыг хөнөөсөн залуучуудыг шүүх хурал энэ сарын 27-нд болох гэж байна. БНСУ-ын хоёр иргэн гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга хаасангүй гэх шалтгаанаар 28 настай монгол залуугийн аминд хүрсэн хэрэг тус улсын Кёнги аймгийн “А” гэх дэлгүүрийн дэргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд гарсан билээ. Талийгаач Б нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан аж. Дэлгүүрийн камерийн бичлэгээр БНСУ-ын иргэн, 31 настай Хаму болон түүний найз Уни нар хамтран үйлдсэн нь батлагдсан тул баривчлан саатуулаад байгаа юм байна. Тэдэнд урьдчтилсан байдлаар 15-18 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Сэжигтэн этгээд цагдаагийнханд “Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга онгорхой орхиж гарахаар нь уур хүрээд Б-г зодсон” гэж мэдүүлсэн.       

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж