Уурын турбин шинээр суурилуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Уурын турбин шинээр суурилуулна

Дарханы дулааны цахилгаан станцад эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн хүрээнд  шинээр 35 мегаваттын хүчин чадалтай уурын турбиныг суурилуулах ажлын эхлэлийг тавьжээ. Сүүлийн жилүүдэд  Дархан хотод өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны хэрэглээг  хангах зорилгоор ХБНГУ, Монгол Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинээр турбогенераторыг суурилуулснаар тус станцын хүчин чадал нэмэгдэж жилд боловсруулах цахилгаан эрчим хүний хэмжээ 415 сая квт цагт хүрэх ажээ. Төсөл хэрэгжүүлснээр шинэ турбины уурын зарцуулалт буурах бөгөөд нэгж бүтээгдэхүүний өртөг буурахаас  эхлээд  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг  30 хүртэл хувиар бууруулах ач холбогдолтой ажээ.

                                                                                                       Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж