17 тэрбумын торгуулийг хэвээр үлдээхийг шаардана

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

17 тэрбумын торгуулийг хэвээр үлдээхийг шаардана

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас зарим импротлогчдод ногдуулсан торгуулийн хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан мэдээлэл хийх гэж байна. Хурал 13.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд болох аж. Энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импортлогч компаниуд бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагчид шалгалт хийж, үгсэн тохирч шатахууны үнэ нэмснийг тогтоон дүгнэлт гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва энэ сарын 10-нд 02 дугаар тогтоол гаргаж, улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ. Иймд Б.Лхагваад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар захидал илгээсэн байна. Захидалд “Нийгэмд шударга ёс тогтоох үүднээс таныг шийдвэрээ өөрчилж, нефть импортлогч компаниудад хууль ёсоор ногдуулсан торгуулийн арга хэмжээг хэвээр үлдээж энэ тухайгаа энэ сарын 27-ны өдөр олон нийтэд мэдээлэхийг шардаж байна. Хэрэв Таныг гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулахгүй бол МҮЭ-ийн холбооноос албан тушаалаас тань огцруулах хүртэл арга хэмжээ авахыг Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдоос шаардах болно”  гэдгээ мэдэгджээ.

                        Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж