БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр 11.30 цагт Туул голын байдалтай газар дээр нь очиж танилцан холбогдох албан тушаалтнуудад асуулга тавих юм байна. Хатаж, ширгэн, тасрах дээрээ тулаад байгаа хатан Туулыг аврахаар минж нутагшуулах болон "Хатан Туул ба цаг хугацаа" арга хэмжээг зохион байгуулж, зорилтот нэвтрүүлэг хийн, байгаль хамгаалах үйлсийг дэмжин байгаа билээ. Гол усаа хамгаалах үйлсэд олон нийтийг уриалах, усны үнэ цэнийг мэдрүүлэх, төр засгийн анхаарлыг ундны усыг хамгаалахад хандуулах зорилгоор зохион байгуулж байгаа ажлууд үр дүнгээ өгч байгаа юм.
А.ЗУЛ