МАН Бага хурлаа ирэх сард хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаа ирэх сард хийнэ

МАН-ынхан Бага хурлаа ирэх тавдугаар сарын 1-нд хийхээр товложээ. Бага хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна. Гэхдээ тус намынхан 2012 оны УИХ-ын сонгуульд дэлгэх гол хөзрүүдээ бэлэн болгосон гэж хэлж болно. Энэ нь өнгөрсөн өвөл МАН-ынхан Бага хурлаа хийхдээ Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөсөн бүхэл бүтэн 20 жилийн хөтөлбөрийг баталсан юм. Түүгээр бол Монгол Улс уул уурхайг түшиглэн хөгжинө, уул уурхайгаас олсон орлогоо аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд зарцуулна. Мөн хүний хөгжилд онцгой анхаарал тавина гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд зарлаж байлаа. Мөн 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн судалгааг энэхүү хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шатанд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн баталгаажуулсан гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгэхээр ирэх сард хуралдах МАН-ын Бага хурлын хувьд энэ асуудлаа тойруулж ярина гэсэн таамаглал улс төрийн хүрээнийхний дунд ид яригдаж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж