Илүүдэл жинтэй ч эрүүл амьдрах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Илүүдэл жинтэй ч эрүүл амьдрах боломжтой

Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэнддээ дайсагнасан хэрэг гэсэн хэвшмэл
ойлголт байдаг. Иймдээ ч эмч нараас авахуулаад эрүүл мэндтэй холбоотой
мэргэжилтнүүд турах, жингээ барихыг тогтмол зөвлөж, хүмүүс түүнийг
хэрэгжүүлэхийг оролдсоор ирсэн. Тэгвэл энэ удаад тарган хүмүүст таатай
мэдээ дуулгах гэж байна. Хэрэв эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж чадвал
тарган хүмүүс ч туранхайчуудаас дутахааргүйгээр эрүүл байж чадна
гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

Өмнөд Каролинийн Анагаахын их сургуулийн профессор Eric M Matheson-ы
удирдсан эмч нарын баг 14-өөс дээш насны 11,761 хүний BMI үзүүлэлтэд
тулгуурласан судалгаа хийж эрүүл амьдралын хэв маяг болон нас баралтын
хоорондын хамаарлыг судалжээ. Судалгаагаар өдөр бүр жимс, хүнсний ногоо
хэрэглэж зохистой хооллох,
тогтмол дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
тамхи татахгүй байх зэргээр эрүүл мэнддээ анхаарсан амьдралын зуршил
бүхий тарган хүмүүсийн харьцангуй залуугаараа нас барах эрсдэл туранхай
хүмүүстэй ойролцоо байдгийг тогтоожээ.

Харин эрүүл амьдралын хэм хэмжээг мөрддөггүй тарган хүмүүс илүү өндөр
эрсдэлд байдаг байна. Мөн эрүүл мэндийнхээ төлөө огт санаа тавьдаггүй
бол туранхай байх нь илүү үр дүнтэй ажээ. Судалгааны үр дүнг нэгтгэсэн
графикийн босоо тэнхлэгт залуудаа нас барах эрсдэлийн итгэлцүүр, хэвтээ
тэнхлэгт эрүүл амьдралын зуршлын үзүүлэлтийг тус тус харуулсан байна.
Хэрэв эрүүл амьдралын хэмжээг дундаас дээш түвшинд мөрддөг бол BMI
индексээс хамааралгүйгээр нас барах эрсдэл бүх хүнд бараг адил байгааг
доорхи графикаас харж болно.

http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж